Kino77

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026.11.23

Бид ямар мэдээлэл хадгалдаг вэ

Бүртгэл: нэр, утасны дугаар эсвэл и-мэйл, нууц үгийн шифрлэгдсэн хэлбэр (нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй).

Үзэлт: таны жагсаалт, хаана хүртэл үзсэн, үзсэн бүтээлүүд.

Төлбөр: багц, дүн, огноо, QPay-ийн нэхэмжлэлийн дугаар. Банкны карт, дансны мэдээллийг бид авдаггүй, хадгалдаггүй.

Юунд ашигладаг вэ

Нэвтрүүлэх, эрхийг тань нээх, үзэж байсан газраас тань үргэлжлүүлэх, төлбөрийг баталгаажуулахад ашиглана.

Контентыг хууль бусаар түгээхээс хамгаалах зорилгоор видео дээр таны бүртгэлийн товч тэмдэглэгээ харагдана.

Гуравдагч этгээд

Таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгаанд дамжуулахгүй. Төлбөрийг QPay болон таны банк боловсруулна.

Хуулийн дагуу эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд л мэдээлэл гаргаж өгнө.

Күүки

Нэвтэрсэн төлөвөө хадгалах зорилгоор зөвхөн шаардлагатай күүки ашиглана. Зар сурталчилгааны күүки ашигладаггүй.

Бүртгэлээ устгах

Бүртгэл, мэдээллээ устгуулах бол info@kino77.mn хаягаар бүртгэлтэй утас/и-мэйлээсээ хүсэлт илгээнэ үү.